Загварын барилга
Өмнөговь аймгийн Ханбогд суманд амины орон сууцанд агаар агаарын дулааны насос суурилуулан хүлээлгэн өглөө. Гадна орчны агаараас дулааны энергийг авч өндөр температурын түвшинд халаах чадвартай халаалт/ хөргөлтийн шийдэл. Хятад улсын “АОКОЛ” компанийн агаар агаарын дулааны насосыг суурилуулснаар бага цахилгаан эрчим хүч ашиглан халаалтаа шийдэх давуу талтайгаас гадна хатуу түлшний хэрэглээнээс татгалзан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэж байна. Өвлийн цагт гэрийнхээ халаалтаа , зуны цагт хөргөлтөө шийдэх боломжтой систем.