Энэхүү танилцуулах сургалт, хэлэлцүүлэгт даралтын зөрүүний систем, төлөвлөлтийн шаардлага, холбогдох стандарт ба шийдлүүдийг танилцууллаа.
Хаягдал ус болон борооны усыг ахин ашиглах боломжууд ихээхэн сонирхол татаж байгаа сэдэв болсон. Одоохондоо ихэнх улс орнуудад уг системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай шахалт үүсээгүй байгаа хэдий ч Европын өмнөд хэсгийн зарим улс орнуудад ундны усны хомсдол үүсээд байгаа тул цэвэр ус хэмнэх, ундны усны өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгараад байгаа юм.
Галын спринклер системийг 120 гаруй жилийн өмнө зохион бүтээж байжээ. Түүнээс хойш хэдэн зуун сая спринклерийн толгой дэлхий даяар суурилуулагдсан гэж болно. Энэ хугацаанд уг систем нь мянга мянган барилга байгууламжийг галын аюулаас үр дүнтэй хамгаалж, олон бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямралаас аврагдахад нэмэр болж, тоолохын аргагүй олон хүний амь насыг аварч, байгаль орчныг галаас үүдэлтэй бохирдлын гамшигаас үр дүнтэй хамгаалсаар ирсэн. Дэлхий дахинд уг системийг хамгийн үр дүнтэй, гал зогсоох шалгарсан арга гэж үздэг.
Нийгмийн хэрэгцээ шаардлагаар хот суурин газрын хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдэж, үүнээс үүдэн бага зай талбайд үйлчилгээний болон орон сууцны зориулалттай өндөр барилга барих хандлага их болсон өнөө үед хүн олноор төвлөрдөг барилга байгууламжийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол улсын төдийгүй олон улсын стандартуудад нийцсэн гал зогсоох, дохиолол хамгааллын системээр бүрэн тоноглох нь зүйтэй.











