card
Тэнхлэгийн сэнсГАЛЫН УТААНААС ХАМГААЛАХ СИСТЕМгалын сэнс

SCF Төрлийн Тийрэлтэт Сэнс

Główne cechy:

  • cicha praca
  • tworzywo ABS
  • łożyska kulkowe 
  • IPX4
  • maksymalna temperatura pracy 40°C
  • możliwość instalacji na suficie 
  • 5 lat gwarancji 
  • możliwość zainstalowania zaworu zwrotnego (ZZ)


Толгой зураг

SCF Төрлийн Тийрэлтэт Сэнс

 

 

 

SCF цувралын тийрэлтэт сэнсүүд нь том эзэлхүүнтэй барилгуудын агааржуулалтын системийг үр ашигтайгаар шийдэх, галын үед утаа болон халуун хийг үр дүнтэй гадагшлуулах зориулалттай. Уг төхөөрөмжийг гол төлөв:

  • Автомашины хонгил
  • Дотор зогсоол
  • Үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжууд зэрэг газруудад суурилуулдаг.

Систем нь дараах хоёр үндсэн ажиллагаатай:


1. Агааржуулалтын горим (Хэвийн нөхцөлд)

Энэ горим нь өдөр тутмын үйл ажиллагааны үед ашиглагддаг. Зорилго нь гараж, зогсоолын орчинд хуримтлагдаж болзошгүй хорт хий (альдегид, нүүрстөрөгчийн исэл зэрэг)-г үр дүнтэйгээр гадагшлуулах явдал юм. Jet fan-уудыг зөв байршуулснаар агаарын урсгалыг бүх орон зайд жигд түгээж, “үхмэл бүс” буюу бохирдол хуримтлагдах эрсдэлтэй хэсгүүдийг арилгах нөхцөл бүрдэнэ.

2. Утаа зайлуулах горим (Галын үед)

Гал гарсан тохиолдолд систем утаа, халуун хийг зориулалтын зайлуулах хэсэг рүү чиглүүлэн, хурдан хугацаанд гадагшлуулах үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь утаа тархах явцыг хязгаарлаж, гал унтраах ангийн нэвтрэх замыг чөлөөтэй байлгах боломжийг бүрдүүлнэ.
Мөн гал унтраасны дараа үлдэгдэл утаа, хорт хий зэргийг богино хугацаанд цэвэрлэх боломжтой бөгөөд утааны температурыг бууруулснаар барилгын хийцэд халалт үүсэх эрсдлийг бууруулна.

Давуу талууд

SCF төрлийн тийрэлтэт сэнсүүд нь агаарын суваггүй агааржуулалтын шийдэлд зориулагдсан ба дараах давуу талуудтай:

  • Суваггүй системийн суурилуулалт – барилгын орон зайн  ашиглалтыг нэмэгдүүлнэ
  • Зураг төслийн хугацааг богиносож, угсралтын зардал буурна
  • Хоёрдогч бохирдол хуримтлагдахгүй – бүх эзэлхүүнд агаарын эргэлт хангагдана
  • Галын дохио илэрсэн үед шуурхай ажиллах горим-д шилжинэ
  • Утаа, хорт хийн хурдан зайлуулалт – аврах болон гал унтраах ажиллагааг дэмжинэ
  • Системийн тохируулга хялбар – автоматжуулалттай хослуулан, хэрэглээний шаардлагад нийцүүлэн үр ашигтай ажиллана
  • Эрчим хүчний хэрэглээ багатай – шаардлагатай үед циклээр ажиллана
  • Тоноглол багатай тул ашиглалтын зардал, засвар үйлчилгээний шаардлага буурна

 

 

Холбоотой бүтээгдэхүүн

Сэнс > Тэнхлэгийн сэнс

Цааш үзэх