Өмнөговь аймгийн Ханбогд суманд амины орон сууцанд агаар агаарын дулааны насос суурилуулан хүлээлгэн өглөө.
Динамик Тауэр ХХК
Динамик Тауэр ХХК нь 2011 онд байгуулагдсан ба бизнесийн алсын хараатай бодлого
баримтлан барилгын сантехник, агаар сэлгэлт ба хөргөлтийн систем, агаар сэлгэлтийн төмөр хоолойн үйлдвэрлэл, гал эсэргүүцэх систем, цахилгаан холбоо дохиолол, автоматжуулалт, зөвлөх үйлчилгээ болон гадаад худалдааны чиглэлүүдээр тогтвортой үйл ажиллагаа явуулан Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй ногоон технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэлүүд
Судалгаа, нийтлэл
- 2023-12-20
Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Барилга инженерийн сургуулийн загвар туршилтын барилгад халаалт болон хэрэгцээний халуун усаа хамт нь шийдэх зориулалттай агаар усны дулааны насос суурилуулав.
- 2023-12-20
400м2 талбай бүхий 3 давхар хаусанд агаар усны дулааны насос суурилуулав.
- 2023-12-20
Бид агаар агаарын дулааны насосыг Монгол гэрт суурилуулан хүлээлгэн өглөө.
- 2023-11-16
Fitt agix компанийн агаар дамжуулах хуванцар хоолойн бүтэц нь нян, бактери, мөөгөнцөр үүсэхээс 99% сэргийлдэг нь АНУ-ын Sanitized TecCenter дахь лабораторийн туршилтаар батлагдсан.
- 2019-04-12
Пелет – мод боловсруулах явцад үүссэн хаягдал болох модны үртэс, зоргодосыг шахаж гаргасан, маш бага усны агууламжтай бөгөөд үнсний хаягдал багатай, боловсруулсан түлш юм. Пелет нь стандартын дагуу 6 эсвэл 8 мм орчим диаметртэй, 20-30 мм урттай байх бөгөөд өндөр илчтэй түлшинд тооцогддог.
- 2019-04-11
Дулааны насос нь халаалт өгөгдөж буй барилгын ойр орчмоос ус, газар эсвэл агаарт агуулагдах дулааны энергийг авч түүнийгээ барилгын халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэх, бассейн халаахад шаардагдах илүү өндөр температурын түвшинд хүргэх чадвартай төхөөрөмж юм.
- 2019-03-08
Хаягдал ус болон борооны усыг ахин ашиглах боломжууд ихээхэн сонирхол татаж байгаа сэдэв болсон. Одоохондоо ихэнх улс орнуудад уг системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай шахалт үүсээгүй байгаа хэдий ч Европын өмнөд хэсгийн зарим улс орнуудад ундны усны хомсдол үүсээд байгаа тул цэвэр ус хэмнэх, ундны усны өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгараад байгаа юм.
- 2019-03-08
Галын спринклер системийг 120 гаруй жилийн өмнө зохион бүтээж байжээ. Түүнээс хойш хэдэн зуун сая спринклерийн толгой дэлхий даяар суурилуулагдсан гэж болно. Энэ хугацаанд уг систем нь мянга мянган барилга байгууламжийг галын аюулаас үр дүнтэй хамгаалж, олон бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямралаас аврагдахад нэмэр болж, тоолохын аргагүй олон хүний амь насыг аварч, байгаль орчныг галаас үүдэлтэй бохирдлын гамшигаас үр дүнтэй хамгаалсаар ирсэн. Дэлхий дахинд уг системийг хамгийн үр дүнтэй, гал зогсоох шалгарсан арга гэж үздэг.
- 2019-03-08
Нийгмийн хэрэгцээ шаардлагаар хот суурин газрын хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдэж, үүнээс үүдэн бага зай талбайд үйлчилгээний болон орон сууцны зориулалттай өндөр барилга барих хандлага их болсон өнөө үед хүн олноор төвлөрдөг барилга байгууламжийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол улсын төдийгүй олон улсын стандартуудад нийцсэн гал зогсоох, дохиолол хамгааллын системээр бүрэн тоноглох нь зүйтэй.
АГААР СЭЛГЭХ ЦОГЦ СИСТЕМ
Төсөл бүхэн онцгой