Энэхүү танилцуулах сургалт, хэлэлцүүлэгт даралтын зөрүүний систем, төлөвлөлтийн шаардлага, холбогдох стандарт ба шийдлүүдийг танилцууллаа.
Дэлхийн тэргүүлэгч технологийг МОНГОЛД
Динамик Тауэр ХХК
"Динамик Тауэр" компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, зураг төсөл боловсруулах, инженерийн шугам сүлжээний угсралт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани нь тогтсон байгууллагын соёл, хариуцлагатай үйлчилгээ, мэдлэг ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнээр салбартаа 110 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж, захиалагчдын итгэл сэтгэл ханамжаар жигүүрлэн “Дэвшилтэт технологийн шийдлээр тогтвортой ногоон ирээдүйг бүтээнэ” хэмээн алсын хараагаа тодорхойлон ажиллаж буй туршлагатай хамт олон юм.
ДэлгэрэнгүйҮйл ажиллагааны чиглэл

боловсруулах

агаар сэлгэлт

үйлдвэрлэл


хамгаалах
систем


Онцлох бүтээгдэхүүн
Агаар сэлгэх, халаах, хөргөх, чийгшүүлэх үйлдэл бүхий Дулаан солилцууртай төхөөрөмж
Агаар сэлгэх, халаах, хөргөх, чийгшүүлэх үйлдэл бүхий Дулаан солилцууртай төхөөрөмж
Судалгаа, нийтлэл
- 2023-12-20
Өмнөговь аймгийн Ханбогд суманд амины орон сууцанд агаар агаарын дулааны насос суурилуулан хүлээлгэн өглөө.
- 2023-12-20
Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Барилга инженерийн сургуулийн загвар туршилтын барилгад халаалт болон хэрэгцээний халуун усаа хамт нь шийдэх зориулалттай агаар усны дулааны насос суурилуулав.
- 2023-12-20
400м2 талбай бүхий 3 давхар хаусанд агаар усны дулааны насос суурилуулав.
- 2023-12-20
Бид агаар агаарын дулааны насосыг Монгол гэрт суурилуулан хүлээлгэн өглөө.
- 2023-11-16
Fitt agix компанийн агаар дамжуулах хуванцар хоолойн бүтэц нь нян, бактери, мөөгөнцөр үүсэхээс 99% сэргийлдэг нь АНУ-ын Sanitized TecCenter дахь лабораторийн туршилтаар батлагдсан.
- 2019-04-12
Пелет – мод боловсруулах явцад үүссэн хаягдал болох модны үртэс, зоргодосыг шахаж гаргасан, маш бага усны агууламжтай бөгөөд үнсний хаягдал багатай, боловсруулсан түлш юм. Пелет нь стандартын дагуу 6 эсвэл 8 мм орчим диаметртэй, 20-30 мм урттай байх бөгөөд өндөр илчтэй түлшинд тооцогддог.
- 2019-04-11
Дулааны насос нь халаалт өгөгдөж буй барилгын ойр орчмоос ус, газар эсвэл агаарт агуулагдах дулааны энергийг авч түүнийгээ барилгын халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэх, бассейн халаахад шаардагдах илүү өндөр температурын түвшинд хүргэх чадвартай төхөөрөмж юм.
- 2019-03-08
Хаягдал ус болон борооны усыг ахин ашиглах боломжууд ихээхэн сонирхол татаж байгаа сэдэв болсон. Одоохондоо ихэнх улс орнуудад уг системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай шахалт үүсээгүй байгаа хэдий ч Европын өмнөд хэсгийн зарим улс орнуудад ундны усны хомсдол үүсээд байгаа тул цэвэр ус хэмнэх, ундны усны өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгараад байгаа юм.
- 2019-03-08
Галын спринклер системийг 120 гаруй жилийн өмнө зохион бүтээж байжээ. Түүнээс хойш хэдэн зуун сая спринклерийн толгой дэлхий даяар суурилуулагдсан гэж болно. Энэ хугацаанд уг систем нь мянга мянган барилга байгууламжийг галын аюулаас үр дүнтэй хамгаалж, олон бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямралаас аврагдахад нэмэр болж, тоолохын аргагүй олон хүний амь насыг аварч, байгаль орчныг галаас үүдэлтэй бохирдлын гамшигаас үр дүнтэй хамгаалсаар ирсэн. Дэлхий дахинд уг системийг хамгийн үр дүнтэй, гал зогсоох шалгарсан арга гэж үздэг.
- 2019-03-08
Нийгмийн хэрэгцээ шаардлагаар хот суурин газрын хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдэж, үүнээс үүдэн бага зай талбайд үйлчилгээний болон орон сууцны зориулалттай өндөр барилга барих хандлага их болсон өнөө үед хүн олноор төвлөрдөг барилга байгууламжийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол улсын төдийгүй олон улсын стандартуудад нийцсэн гал зогсоох, дохиолол хамгааллын системээр бүрэн тоноглох нь зүйтэй.